Танилцуулга

     Манай байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Гэр хорооллын хөгжлийн газар” хэрэгжүүлэгч агентлаг байгуулахаар тогтоосны дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/90 дүгээр захирамжаар дүрэм, бүтэц, орон тоог баталсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар” болж өөрчлөгдөн нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжаар батлагдан дараах зохион байгуулалтын хүрээнд ажиллаж байна. Үүнд:

  • Захиргаа, санхүүгийн хэлтэс
  • Бодлого, төлөвлөлтийн хэлтэс 
  • Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс 
  • Мэдээлэл сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтэс гэсэн 4 хэлтэс, 36 орон тоотой ажиллаж байна. Мөн нийслэлийн Засаг даргын 2016 оны А/696 дугаар захирамжаар байгууллагын дүрмийг баталсан.

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар нь гэр хорооллыг хөгжүүлэх талаар гарсан хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргаас гэр хорооллыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх, холбогдох чиг үүргийг ханган ажиллах нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. 

 

     Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн инженерийн дэд бүтэцтэй амины сууц болон орон сууцны хороолол болгон хөгжүүлэх ажлыг иргэдийн оролцоотой зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, төслийн үйл ажиллагаанд хяналт тавих, төсөлд оролцогчдын хууль ёсны эрхийг хамгаалах; 
  • Нийслэлийн гэр хорооллыг нийгэм эдийн засаг, экологи, соёл боловсролын тогтвортой хөгжлийг хангасан суурьшлын бүс болгон хөгжүүлэхэд чиглэсэн гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
  • Гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд шинээр баригдах амины сууц болон орон сууцны хорооллын инженер хангамжийн шийдлийг бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэх;     
  • Гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагаанд төрийн захиргааны болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэд, олон нийтийг  татан оролцуулах; 
  • Гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөр,  стандарт, дүрэм, журмын талаар санал  боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэх;
  • Иргэн, аж ахуйн нэгжийн санаачилсан  гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн инженерийн дэд  бүтцээр хангах хөтөлбөрүүдийн саналыг хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн ерөнхий төлөвлөгөөний дагуу шийдвэрлүүлэх;
  • Гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөрийн  хүрээнд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний үе шаттай хэрэгжүүлэн нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, шаардлагатай зарим хөрөнгө оруулалтыг  нийслэлийн төсөвт тусгуулах;
  • Хөрөнгө оруулагч болон бусад байгууллагаас ирүүлсэн хөрөнгө оруулалтын, санхүүжилтийн саналыг судалж боломжтой тохиолдолд хамтран хэрэгжүүлэх; 
  • Хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн төслийн ажлын даалгавар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах; 
  • Инженерийн дэд бүтцээр хангах үйл ажиллагаанд байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй шинэ, дэвшилтэт технологийг судлаж, нэвтрүүлэх; 
  • Гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх инженерийн дэд бүтцийн зураг төсөл болон барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт тавих; 
  • Гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдах иргэн,  хуулийн этгээдтэй холбогдох өмчийн эрх зүйн харилцаа, хууль, эрх зүйн бусад асуудлыг хянан судлах, тэдгээрийг зохицуулах талаар санал боловсруулах, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх; 
  • Гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу барих барилгын ажлын хугацаанд зайлшгүй шаардлагатай зарим айл өрхийг түр оршин суух байраар хангах ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллага юм.

 

Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны IY байр, Чингэлтэй дүүрэг 1-хороо

Утас: 70110733

www.ger.ub.gov.mn