Бүтэц Зохион Байгуулалт

Байгууллагын чиг үүрэг

1
Гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын газрыг зохион байгуулах, дахин төлөвлөн инженерийн дэд бүтэцтэй амины сууц болон орон сууцны хороолол болгон хөгжүүлэхажлыг иргэдийн оролцоотой зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, төслийн үйл ажиллагаанд хяналт тавих, төсөлд оролцогчдын хууль ёсны эрхийг хамгаалах;
2
Гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд шинээр баригдах амины сууц болон орон сууцны хорооллын инженер хангамжийн шийдлийг бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэх;
3
Гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагаанд төрийн захиргааны болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэд, олон нийтийг татан оролцуулах;
4
Гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу барих барилгын ажлын хугацаанд зайлшгүй шаардлагатай зарим айл өрхийг түр оршин суух байраар хангах ажлыг зохион байгуулах.