ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

 
 
Огноо : 2018 оны 10 дугаар сарын 15 -ны өдөр 
 
     Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29,12/43, 19/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дараах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төслийн санал ирүүлэхийг урьж байна.
 
Байршил
Багцын дугаар
Хэсэгчилсэн талбай
Хэмжээ /га/
 
1
Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Мамбадацан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
 
ХЕТ-2013-6-А
 
А
 
20
ХЕТ-2013-6-Б
Б
24
2
3
ХЕТ-2013-6-В
В
26
4
Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны XIV хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
 
ХЕТ-2013-2-Г
Г
 
11,4
5
ХЕТ-2013-2-Ё
Ё
 
18.7
 
6
Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
 
ГХДТ-2013/1-Б2
Б2
16,6
7
ГХДТ-2013/1-В
В
24,7
8
ГХДТ-2013/1-Г1
Г1
12,3
9
Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
 
 
ХЕТ-2013-1-Е
Е
14,4
10
ХЕТ-2013-1-Н
Н
9,4
11
Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 41 дүгээр сургууль орчмын хэсэгчилсэн талбай
ГХДТ-2018-1
 
10,55
 
 
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг албан тоотоор хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр хэсэгчилсэн талбай тус бүр 250 000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг бөгөөд Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Төрийн сан банкны 100 200 051 029 тоот дансанд тушааж худалдан авна..
 
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
-          Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр нь тодорхойлно:
а/ Байгууллагын дансны үлдэгдэл /харилцагч банкны тодорхойлолт, дансны хуулга баталгаажсан/
            б/ Үл хөдлөх хөрөнгийн болон бусад хөрөнгийн баталгаажсан гэрчилгээ /Үнэлгээний эрх бүхий байгууллагаар үнэглэгдсэн байх, Үл хөдлөх хөрөнгийн барьцаанд байгаа эсэх талаар Эд хөрөнгийн бүртгэлийн газраас авсан лавлагаа/
в/ Арилжааны банкны баталгаажсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт
г/ Хөрөнгө оруулалтын гэрээ
-     Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 он
- Газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө;
     Төслийн саналыг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй сонгон шалгаруулалтад оролцогчдыг байлцуулан 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
 
      Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн эрхтэй байна. /Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, эсвэл дотоодын аж ахуй нэгжтэй түншлэлийн гэрээтэй байж болно/
      Сонирхож буй этгээд сонгон шалгаруулалтын баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Бага тойруу-15,
Нийслэлийн засаг захиргааны 4-р байр,
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар
Утас: 70110733 /ажлын цагаар/