Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу нийслэлийн нутгийн захиргааны 44 байгууллагын 307 төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10.30 цаг Монголын хүүхдийн ордонд болж өнгөрлөө.

Нийслэлийн гэр хороолол дэд бүтцийн газрын 7 төрийн захиргааны шинэ албан хаагчид тангараг өргөлөө. Төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа илэрхийлж тангаргийн бичигт гарын үсгээ зурж батламжаа гардан авлаа.