Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороон дээр хэрэгжиж буй гэр хорооллын инженерийн болон дэд бүтцийн хангамжийг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд “Дэд бүтцийн төв-ийн шугам сүлжээний ажлын явцад иргэдийн зүгээс тавьж буй асуудлуудтай танилцах, зарим газрын эзэдтэй уулзаж үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь шийдвэрлэх ажлуудыг зохион байгууллаа.

Энэхүү ажилд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын мэдээлэл сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам оролцож Дэд бүтцийн төв”-ийн ажлын явц байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт–од, Газрын албаны дарга Ж.Мөнх–Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав болон холбогдох ажилтнууд оролцлоо.