Иргэний үүргээ биелүүлэхгүй хашаандаа шугам сүлжээний худаг ухуулахгүй гэсэн зарим нэг иргэдээс шалтгаалж ажлын явц удааширч байна. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг оршин суугчидтай уулзаж асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Нэг иргэн үүргээ биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлж байгаагаас хугацаа алдаж иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна. “Дэд бүтцийн төв”-ийн төсөл нь иргэдийн оролцоон дээр тулгуурлан хийгдэж байгаа ажил учир иргэн бүр үүргээ ухамсарлан бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй байна.