Гэр хорооллын суурьшлын бүсэд агаар хөрсний бохирдлыг бууруулах айл өрхүүдийг дэд бүтцэд холбох “Дэд бүтцийн төв” төсөл эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж эхэлсэн. 2020 он гэхэд нийт 50 байршилд “Дэд бүтцийн төв”-ийг барих зорилт тавин ажиллаж байна.

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг хэлсэн үгэндээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны хувьд агаар хөрсний бохирдол ихтэй бүсийн нэг юм. "Дэд бүтцийн төв” буюу гэр хорооллыг дэд бүтцийн сүлжээнд бүрэн холбох энэхүү төсөлд нийтдээ 14 га талбай, 285 байршил хамрагдаж байна. Гэр хорооллын өрхүүдийг цэвэр, бохир, дулааны шугам сүлжээнд холбоод зогсохгүй авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, камер зэргийг бүрэн шийдсэн иж бүрэн төслийг хэрэгжүүлж байна. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Дэд бүтцийн төв”-ийн төсөлд үндсэн 7 ажил хийгдэж байна. Үүнд: Дэд бүтцийн төв, цэвэрлэх байгууламж, цахилгааны ажил дотроо Телевиз дэд станцаас 110/35/10 кВ, 1200 метр хос 240 кабел “Дэд бүтцийн төв”-ийн зоорийн давхарт байрлах 2 ширхэг хуурай трансформаторт залгагдана. 105 дугаар дунд сургуулиас 1200 метр цэвэр усны шугам татах, “Дэд бүтцийн төв” дотор дулаан механикийн ажил иж бүрнээрээ хийгдэнэ,  “Дэд бүтцийн төв”-өөс төв магистрал шугамд  халуун усны өгөх, буцах, халаалтын өгөх, буцах, цэвэр ус гэсэн 5 шугамын лотги тавьж 6 худгын хамт 217 метр шугам татна. “Дэд бүтцийн төв”-ийг бохирын шугамтай холбох 387 метр шугам татах ажил хийгдэж байна. Айлуудын хашаанд ариутгах татуургын 92 худаг, дулааны 88 худаг татаж 3-4 айлын дунд 1 худаг ухагдаад явж байна. Шугамууд татагдаж дуусахаар авто замын ажлууд хийгдэнэ хэмээлээ.