Гандантэгчинлэн хийд орчим нь манай улсад байгаа цорын ганц суурьшил бүхий цогцолбор тул хүрээний соёлыг хадгалсан уран барилгын уламжлалт төрхийг илэрхийлэх элемент бүхий барилгажуулалттай орчин, аялал жуулчлалын төв болгоход дээрх өв уламжлан оршин сууж буй иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан чиглүүлэх, идэвхижүүлэх, дэмжих замаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

- Гандангийн дэнжийн  уламжлалт төрх, үйл ажиллагааг сэргээх 
- Орон сууц, орчны нөхцөлийг сайжруулах 
- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох 
 
Орхоны 2, 3, 4 дүгээр гудамжны 18784.21 м.кв /1.9 га/-г  хамарсан түүх, аялал жуулчлалын цогцолбор гудамж бий болгохоор төлөвлөсөн. Гандангийн дэнжийн уламжлалт түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан 1.9 га талбайд 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ, 300 айлын орон сууцны барилга дурсгал шашны эртний эдлэлийн дэлгүүр,лааны тосон музей, хүрээ соёл харуулсан музей, уламжлалт монгол үндэсний хоолны газар, хувцас урлал, соёл урлаг, театр, гар урлалын үйлдвэр зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар гудамж, хороолол бий болгохоор ажиллаж байна.