Гэр хорооллын суурьшлын хэсгийн дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай нам болон дунд давхарын орон сууц байх хөгжлийн чиг хандлагын дагуу "Дэд бүтцийн төв" /Дэд бүтцийн төв нь дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол зэргийг нэг дор цогцоор нь шийдвэрлэх/ байгуулахаар техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах НЗД-н 2017 оны “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/225-захирамж, Дэд төвийг иргэд олон нийтэд суртачлан таниулах зорилгоор “Хөрөнгө гаргах тухай” А/224-р захирмжууд тус тус гарсаны дагуу эхний ээлжинд 11 байршил сонгон төлөвлөгөө боловсруулан 2017.05.12 ны өдөр нээлтийн үйл ажиллгааг зохион байгуулж, 05-р сарын 22-31 өдрүүдийн хооронд бүх албан хаагчид гэр хорооллын хороодод төслийг суртачлах, танилцуулга материал тараах, уулзалт арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.       



Хан-Уул дүүрэгт.
Нийт 6 хороо 140-150 иргэн
Сүхбаатар дүүрэг.
Нийт 4 хороо 100-110 иргэн
Сонгинохайрхан дүүрэг.
Нийт 6 хороо 331 иргэн

Баянзүрх дүүрэг.
Нийт 9 хороо 472 гаруй иргэн оролцож, нийт 4 дүүрэг 25 хороо 1060-1100 иргэн оролцож төсөлтэй танилцаж ерөнхий ойлголтыг авсан байна.

                   
 Иргэдээс ирсэн Нийтлэг асуулт.

  1. Зээлд хамрагдах боломжтой эсэх
  2. Хашаандаа бохир болон цэвэр усаа шийдсэн айлууд яах
  3. Иргэдээс ямар зардал гарах шугам татахад, сарын тогтмол зардал
  4. Газрын хэмжээ харилцан адилгүй айлуудыг яаж шийдэх
  5. Газраасаа хувь нийлүүлсэн айлууд яаж тохиролцох ямар давуу талтай асэх
  6. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг хэрхэн шийдэх