ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Бичил дэд бүтцийн төв барьж байгуулах /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо/

Тендер шалгаруулалтын дугаар: НГХДБГ-БДБТ-2018/01

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Бичил дэд бүтцийн төвийг тохижилт, авто зам, инженерийн шугам сүлжээтэй нь барьж байгуулах /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо/ ажил гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200 000 /хоёр зуун мянган/ төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болох ба Төрийн сан банкин дахь 100200051029 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш: 45 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерийн баталгаа: 92 000 000 /ерэн хоёр сая/ төгрөг эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/-ийн тендерт санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу “2015, 2016, 2017 он”
  • Сүүлийн жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил, бараа нийлүүлэлтийн ажлын гэрээний дүн: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/-ын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт мөнгөн дүн, борлуулалт санал болгож буй үнийн саналын 70%-иас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: /тийм/

  • БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил;
  • БА-3.3 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт;
  • БА-3.4 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт.
  • БА-3.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт;
  • БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил
  • 3.7.1.1.6 ЗБ-1-6 /3 км хүртэл/ Хатуу хучилттай авто зам барих.
  • Гадна салбар дулаан, цахилгаан, холбоо, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөл гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл

Гадаадын этгээд тендерт оролцох: эрхгүй

Дотоодын давуу эрхийн зөрүү: тооцохгүй

Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны 10 цаг 30 минутанд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Багатойруу 15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны IV байр, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар 5 дугаар давхар, 503 тоот. Утас 70110733