Дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамж бүхий “Дэд бүтцийн төв” барих ажлын хүрээнд “Дэд бүтцийн төв”-ийн байршилд хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэдтэй уулзаж мэдээлэл өгөх зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Мэдээлэл сурталчилгаа, Хамтын ажиллагааны хэлтсийн дүүрэг хариуцсан мэргэжилтэн Г.Түвшинжаргал, Х.Баянмөнх нар ажиллаа. 
15.00 цагт 10 дугаар хорооны Засаг дарга Б.Хишигт, хэсгийн ахлагч Н.Хишхүү, Х.Баасан нартай хорооны иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож ажиллаа. Уулзалтанд 41 иргэн ирсэн бөгөөд иргэд ”Дэд бүтцийн төв” төслийг цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтаар дундын бүсийн гэр хороололд баригдах хэсэгчилсэн инженерийн хангамж бүхий “Дэд бүтцийн төв”-ийн Ерөнхий мэдээллийг танилцуулгаар хүргэж цаашид иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хамрагдаж буй нэгж талбаруудыг тодорхой болгох, зорилтот судалгаа авах, иргэдийн бүлэг байгуулах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөнүүдийг ярилцлаа.