Огноо: 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр


Тендер шалгаруулалтын нэр: “Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны орон сууцны 14 дүгээр хорооллын Е хэсэгчилсэн талбайн гадна дулаан, ус хангамж, холбооны шугам сүлжээний ажил”


Тендер шалгаруулалтын дугаар:
НГХДБГ-2018/04


Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны орон сууцны 14 дүгээр хорооллын Е хэсэгчилсэн талбайн гадна дулаан, ус хангамж, холбооны шугам сүлжээний ажил гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.


Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100,000 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болох ба нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Төрийн сан банкин дахь 100200051029 тоот дансанд тушаана.


Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш: 45 хоногийн туршид хүчинтэй байна.


Тендерийн хамт тендерийн баталгаа:
14,966,000 /арван дөрвөн сая есөн зуун жаран зургаан  мянга/ төгрөг эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.


Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 


Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/-ийн аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.


Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна.


Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 3 жил буюу “2015, 2016, 2017 он”


Сүүлийн жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил, бараа нийлүүлэлтийн ажлын гэрээний дүн: Сүүлийн 3 жил  /2015, 2016, 2017 он/-ын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт мөнгөн дүн санал болгож буй үнийн саналын 70%-иас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: /тийм/


     Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:
-    2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
-    2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил  (1- 5 давхар хүртэл) 
-    2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт 
-    2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
-    2.2.3. Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт 
-    2.2.4. Дулааны болон усан хангамжийн  гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт


Гадаадын этгээд тендерт оролцох: эрхгүй


Дотоодын давуу эрхийн зөрүү
: тооцохгүй


Тендерийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч  болно.


Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Багатойруу 15, Самбуугийн гудамж, 5 дугаар давхар, 503 тоот.

Нийслэлийн Засаг захиргааны IV байр, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар

 Утас 70110733