НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САН 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлага

НЭГ. ХУДАЛДАН АВАХ ОРОН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Иргэний ипотекийн зээлээр худалдан

авах орон сууцанд тавигдах шаардлага

талбайн хэмжээ 70 м2-аас ихгүй байх

нэг метр квадратын үнэ 2,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байх

зээлийн хүүгийн хэмжээ жилийн 8%-иас хэтрэхгүй байх

тухайн худалдан авах орон сууцыг улсын комисс хүлээж авсан байх

  

 

 

ХОЁР. Сангаасдэмжлэг авах иргэн дараахь шаардлагыг хангасан байна:

          ·         МонголУлсыниргэн байх, 18 насхүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;

          ·         Орон сууцгүй байх /өмч/;

          ·         Газраа өмчилсөн байх.

          ·         Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах I-р бүсэд сүүлийн 1-ээс доошгүй жил оршин суусан байх;

          ·         Өмчлөлдөө байгаа газрыг Нийслэлийн газрын санд үнэ төлбөргүй шилжүүлэхийг зөвшөөрсөн байх;

          ·         Нийслэлийн газрын санд шилжүүлэх өөрийн эзэмшлийн /өмчлөл/ газрын хэмжээ 0.04 га-гаас багагүй       байх;

        ·     Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамруулах журам”, “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэ йзээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекий нзээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

          ·         Тухайн банкны зүгээс тавигдаж байгаа ипотекийн зээлийн бусад шаардлагууд.

 

ГУРАВ. Бүрдүүлэх материал:

  •    Санхүүжилт олгохыг хүссэн өргөдөл;
  •    Оршин суугаа газрын тодорхойлолт; /Хорооны засаг даргын гарын үсэг, тамгатай/
  •    Иргэний үнэмлэх эх хувь /хуулбарын хамт/
  •    Газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар нотариат/
  •    Кадастрын зураг /Сүүлийн нэг сарын байдлаар/
  •    Газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа /ТҮЦ машин/
  •    Харьяа дүүргийн улсын бүртгэлийн газараас үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа
  •    Өмчлөлдбайгаа газрыг Нийслэлийн газрын санд үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэлт /гар өргөдөл/
  •    Оршин суугаа газрын фото зураг

 

Дээрх бичиг баримтуудыг бүрдүүлэн Сангийн удирдах хорооны Ажлын алба буюу Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт хүргүүлнэ.

/Холбоо барих утас: 70110733/