ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
Огноо: 2018 оны 08 дугаар сарын 02ы өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны орон сууцны 14 дүгээр хорооллын Е хэсэгчилсэн талбайн цахилгааны хаалттай дэд өртөө 2*400кВА-1ш, хуваарилах байгууламж РП-1ш, гадна холбооны ажил”
 

Тендер шалгаруулалтын дугаар: НГХДБГ-2018/03

 

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны орон сууцны 14 дүгээр хорооллын Е хэсэгчилсэн талбайн цахилгааны хаалттай дэд өртөө 2*400кВА-1ш, хуваарилах байгууламж РП-1ш, гадна холбооныажил гүйцэтгэхбитүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100,000 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болох ба нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Төрийн сан банкин дахь 100200051029 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш: 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерийн баталгаа: 11,355,000 /арван нэгэн сая гурван зуун тавин таван мянга/төгрөг эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд: 
 

Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил/2015, 2016, 2017 он/-ийн аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна.
 

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу “2015, 2016, 2017 он”

 

Сүүлийн жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил, бараа нийлүүлэлтийн ажлын гэрээний дүн: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017он/-ын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт мөнгөн дүнсанал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна.
 

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: /тийм/

Барилгахот байгуулалтын яамнаас олгодог:

 

2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл)
2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.8. Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35 кВ хүртэл/ угсралт

03.2.1: 0,4-10кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ гүйцэтгэх болон түүнээс дээш

Гадаадын этгээд тендерт оролцох:эрхгүй

Дотоодын давуу эрхийн зөрүү: тооцохгүй
 
Тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 04ий өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 04ийөдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Багатойруу 15, Самбуугийн гудамж, НийслэлийнЗасаг захиргааны IV байр, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар                   
 5 дугаар давхар,503 тоот. Утас 70110733