ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 
Огноо: 2018 оны 08 дугаар сарын 07ы өдөр
 
1.    Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар нь Дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” байгуулах төсөл, арга хэмжээнд шаардагдах ажлын зураг төсөл, төсөв боловсруулах /1 багц, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжих/ зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тулзөвлөхүйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2.    Энэхүү зөвлөх үйчилгээний хүрээнд дэд бүтцийн төвийнинженерийн дэд бүтцийн хангамжийн ажлын зураг, төсвийн хамтаар боловсруулах 1 багц ажлыг гүйцэтгэнэ.
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
   3.1 Байгууллагын ерөнхий танилцуулга
   3.2 Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулна/
   3.3 Зураг төсөв боловсруулахад шаардагдах дараах тусгай зөвшөөрлүүдийн хуулбар
Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:
ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)
ЗТ-2.2 Усны барилга байгууламжийн зураг төсөл.
ЗТ-3.4 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг
ЗТ-3.5 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг.
ЗТ-3.6 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг.
ЗТ-3.8 Эрчим хүчний эх үүсвэрийн технологийн зураг төсөл.
ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл.
ЗТ-11.1 Барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл төсөв.
ЗТ-11.2 Барилга байгууламжийн ажлын төсөв.
 
/Барилга, хот байгуулалтын сайдын Аргачлал батлах тухай 2018 оны 33 дугаар тушаалын дагуу дүйцүүлнэ/.
 
3.4 Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл
 
3.5 Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 3 жилийн буюу 2015, 2016, 2017 оны санхүүгийн аудитаар хянагдсан, нотариатаар баталгаажуулсан тайлан/
 
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
5. Мэдүүлгийг Монгол хэл дээр ирүүлнэ.
 
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засаг захиргааны 4 дүгээр байр, 5-р давхар, 503 тоот, Утас 70110733