ГЭР ХОРООЛЛЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН
БАРИЛГАЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ

                   Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдээс авсан судалгаагаар Яармагийн 21 дүгээр гудамжны айл өрхүүд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох 1-9 дүгээр гудамжны айл өрхүүд дахин төлөвлөлтөд хамрагдаж барилгажуулах хүсэлтийг гаргасан. Тус судалгаанд 229 нэгж талбар хамрагдснаас 184 нэгж талбар буюу 80,3 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтэй байгаа илэрхиилсэн.
 
         Иймд эдгээр иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 127 дугаар тогтоолоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Яармаг орчмын нутаг дэвсгэрт 10.55 га газрыг Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх ГХДТ-2018-1 багцын байршлаар баталлаа.