Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл
“Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах” гэж гэр хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл болон газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэлгээг өсгөх зорилгоор инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихад зориулж иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн газрыг дахин зохион байгуулахыг хэлнэ;
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагат гэр хорооллын дундын бүсийг хэсэгчилсэн бие даасан дэд бүтцийн эх үүсвэр бүхий нам дунд давхрын буюу амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус төлөвлөлтийн дагуу гэр хорооллын иргэдийн газрыг дахин зохион байгуулах замаар дахин төлөвлөх төслийн үйл ажиллагааг 2012 оноос гэр хорооллын 9 бүсэд хийж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9 байршилд барилгажилтын ажлын зураг хийгдсэн болно.

 Дүүрэг  Байршилийн нэр  Газрын хэмжээ /га/  Нэгж Талбар
1  Баянгол  “Шинэ шийдэл” ИТЗ  10 152
2  Чингэлтэй  “Ивээл” ИТЗ  9.2  95
3  Сүхбаатар  Есөн-Эрдэнэ” ИТЗ  9.74  190
4  Баянзүрх  “Дарь-Эх хотхон” ИТЗ  16  256
5 Баянзүрх  Цайз хотхон” ИТЗ  184  184
6   Хан Уул  “Нарлаг Буянт-Ухаа” ИТЗ  18.4  220
7  Сонгинохайрхан “Эхлэл” ИТЗ   150  150
8  Сонгинохайрхан  “Оргил” ИТЗ  313  313
9  Баянзүрх  “Газрын эзэн Баянзүрх” ИТЗ  9.1  152

 тус төсөлд хамрагдах хүсэлтэй бүлгийн болон төрийн бус байгууллагын зохион байгуулалтанд орж нэгдсэн иргэдийн хүсэлт шаардлагууд ирсээр байна. Өнөөдрийн байдлаар зөвхөн асуудал хариуцсан агентлаг, газрын хэмжээнд 25 байршлын мэдээлэл бүртгэгдээд байна.
Тус төслийн үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэхэд дараах хүндрэлүүд үүсэж байна.

Үүнд:

  1. Газарзүйн байршлын хувьд төвийн шугам сүлжээнээс алслагдмал, хэт их хүн амын нягтрал
  2. Инженерийн дэд бүтцийн шийдэл, техникийн нөөц боломж, хөрөнгө оруулалт
  3. Нийгмийн дэд бүтцийн шийдэл, техникийн нөөц боломж, хөрөнгө оруулалт
  4. Иргэдийн идэвхи санаачлага, хууль эрх зүйн зохицуулалт тус тус болно.