Төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй эсвэл хэсэгчилсэн холбогдох боломжтой нам болон дунд давхарын орон сууц болох хэтийн төлөвлөлт бүхий гэр хорооллын дундын бүсэд дэд бүтцийн хангамжийг жигд хүртээх шийдэл өнөөдрийн хүртэл байхгүй тул ДЭД БҮТЦИЙН ТӨВ-ийг санал болгож байна. “Дэд бүтцийн төв” нь Гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий байгууламжуудыг төлөвлөн, иргэддээ инженерийн болон нийгмийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, ажлын байр бий болгох” үндсэн үүрэгтэй. Энэхүү Дэд бүтцийн төв нь 200-300 айл өрхийгдулаан, цахилгаан, цэвэр ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байх ба мөн иргэдэд жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажлын байр бий болгох боломжтой юм.

Дэд бүтцийн төв”барих энэхүү үйл ажиллагааг цогцоор нь амжилттай хэрэгжүүлэхийн тулд 2015 онд батлагдсан “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийн доторх нэг ойлголт болох “гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл”-тэй уялдуулахаар ажиллаж байна. Иргэдийн оролцоог хангахын тулд инженерийн дэд бүтцэд холбогдож, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах идэвх бүий иргэдийн бүлэг байгуулж ажиллах шаардлагатай ба энэ нь “дэд бүтцийн төв”-ийн хүчин чадалд нийцсэн буюу дор хаяж 200-250 айл өрхийн төлөөлөлүүд байх юм.Иргэдийн бүлэг нь төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж өөр бусад хуулийн этгээдийн хэлбэртэй байж болох бөгөөд иргэдийг зохион байгуулах, хэтийн төлөвлөлт хийх, газрын менежмент хийх, хөрөнгө оруулалт бий болгох, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах, дүгнэх, нийслэлтэй хамтран ажиллах зэрэг үндсэн чиг үүрэгтэй байна.Ийнхүү иргэдийн оролцоо, дэмжлэгийн хамт дээрх хоёр ойлголтыг нэг төсөл болгож хэрэгжүүлснээр нийслэлд тулгамдаад буй асуудлууд болох агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах, хөрсний бохирдлыг арилгах улмаар Улаанбаатар хотын гүний усны нөөцийг хамгаалах, бохирдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн дунд үүсээд буй нийгмийн ялгааг арилгах, соёлын түвшинг сайжруулах, гэмт хэрэг, халдварт өвчинг бууруулах, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх зэрэг маш олон эерэг нөлөөллийг өвчнийг бууруулах чиглэлд бодитой ажил болох бөгөөд 2021 он гэхэд 100 ширхэг дэд бүтцийн төвийг барьсанаар 20 000 айлыг дэд бүтцэд холбож, амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан байх зорилтийг тавьж байна.