Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 тоот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага”-ын дагуу захын бүсийн гэр хорооллыг бие даасан эрчим хүчний эх үүсвэр бүхий амины орон сууцны сайжруулсан гэр хороолол болгон хөгжүүлэхээр тусгасан.  Захын бүсийн гэр хороолол бол хотын зах хэсэгт буюу уулархаг өндөрлөг хэсэгт байршиж буй тул уулын энгэр хэсэгт тулгуурлан  100 нэгж талбарыг цахилгаан эрчим хүчээр хангах 500 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих замаар дэд бүтэцжүүлэхээр санал боловсруулж байна. 

Захын бүсийн гэр хороолол бол нийт гэр хорооллын 44 хувь буюу 4588 га талбайг эзэлж байна. Захын бүсийн гэр хороолол бол нийт гэр хорооллын 47,3 хувь буюу 4588 га талбайг эзэлж байна. Энэхүү бүсийн гол онцлог нь дэд бүтэц ялангуяа цахилгаан хангамжийн хүрэлцээгүй, хүчдэлийн уналт ихтэй, амьжиргааны түвшин доогуур, ажилгүйдэл ихтэй ба нийт агаарын бохирдолын 30 хүртэл хувийг үүсгэж байна. Энэхүү бүсийг бид технологийн бүс болгож зарлах бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд түүн дотроо сэргээгдэх эрчм хүчний төслүүдийг уг бүсэд барьж байгуулах ажлыг зохион байгуулах юм. Уг бүсэд нарны цахилгаан станц барьсанаар өрхийн цахилгааны хэрэглээг, халаалтын хамт шийдвэрлэхээс гадна цахилгаан хангамжийн оргил бус ачааллын үед илүүдэл эрчим хүчээ төвийн эрчим хүчид 1 квт-ийг нь 180-190 төгрөгөөр тооцож нийлүүлэх боломжтой болох юм.  Нарын станцын эхний ээлжийн туршилтын загвар төслийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонднэг айлын хэрэглээг хангах зориулалтаар барьж байгуулаад ажиллаж байгаа бөгөөд гэр хорооллын агаарын бохирдол ихтэй, утааны голомт бүхий дэвсгэр нутагт сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээ, халаалтын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтойг манай нөхцөлд туршиж батласан болно.Цаашид сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл, ажлын зураг төслийг улс болон нийслэлийн төсвөөс хариуцах ба барилга угсралтын ажил, туршилт тохируулгын ажлын хөрөнгө оруулалтанд гадаадын зээл тусламж, донор орнуудын хөрөнгө оруулалтын түшиглэж ажиллахаар Нийслэл төлөвлөөд байгаа бөгөөд дараах чиглэлүүдээр ажиллана.
Үүнд:

  1. Нарны эрчим хүч бүхий сэргээгдэх эрчим хүчний станц 5 мВт
  2. Салхины станц 10 мВт /бага оврын/
  3. Газрын гүний дулааны станц гэх мэт