Улаанбаатар хотын агаарын бохирдол байнга нэмэгдэж байгаа нь нийт хүн амд түгшүүр төрүүлж байгаа. Улаанбаатар хотын Агаарын бохирдол нь эдийн засаг нийгмийн угшилтай экологийн хямралт үзэгдэл болоод байгаа Иймд Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд нийгмийн олон талын төлөөлийн оролцоо чухал байна. Ялангуяа иргэд иргэний нийгмийн оролцоо идэвхи санаачлага энд голлох үүрэгтэй. Өнөө үед иргэд Агаарын бохирдолд нэрвэгдэж байгаа боловч тэд бохирдлыг үүсгэж бий болгоход бас чамгүй хувь нэмэртэй байдаг. Иймд энэ асуудлыг илүү ойлгож судалсныхаа хувьд нийгэмд энэ гамшгийн талаар дохио өгөх цаашлаад энэ гамшигт үзэгдэл юунаас болж үүсэж байна цаашлаад бүх нийтийг Агаарын бохирдлыг бууруулахад идэвхитэй оролцуулах олон нийтэд Агаарын бохирдлын мэдээллийг бодитой хүргэх Агаарын бохирдлын хор уршигийг сайтар ойлгуулах иргэдийн хүлээх үүрэг хариуцлагыг ухамсарлуулах Агаарын бохирдлыг бууруулах үйлсэд иргэдийг татан оролцуулах явдал юм.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод 1сая орчим хүн ам амьдарч үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл эрчимтэй явагдаж нийт хүн амын 50 орчим хувь нь төвлөрч улмаар гэр хорооллын гэгдэх нэр томъёо бий болж энэ нь уулын энгэр гуу жалга голын хөндийг дагаж байрласан нь хотын Агаарын бохирдлыг үүсгэх нөхцлийг бүрдүүлж байна. Улаанбаатар хотын Агаарын бохирдол ихсэх үе өвлийн 10-11 сараас эхэлж оргил бохирдол 12,1,2-р сард ихэсч 3,4-р сард буурч хавар намар зуны улирал бохирдол буурдаг. Тиймээс хүн бүрийн хүчин чармайлт энд чухал үүрэгтэй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга замыг олж мэдэх түүний үндсэн дээр Иргэд олон нийтийн туслалцаатайгаар агаарын бохирлдыг арилгаж чадна.

Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оныг  “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгонтой холбоотойгоор “Ногоон технологитой хороо” төсөл шалшаруулах  А/129 дугаар захирамж гарсан. Энэхүү захирамжын хүрээнд  гэр хорооллын суурьшлын бүсэд ногоон технологи дээр суурилсан, бие даасан дэд бүтэцтэй, хэсэгчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх шинэ санал санаачилгыг дэмжих, иргэдийн агаарын бохирдол болон хөрсний бохирдолтой тэмцэх үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдрүүгээ чиглэсэн бодлого юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Ногоон технологитой хороо” төсөл шалгаруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.  Ажлын хэсгээс “Ногоон технологитой хороо” төсөл шалгаруулах үйл ажиллагааны журам, төсөлд оролцогчдод тавих шалгуур үзүүлэлтийг тодорхойлж гараад байгаа бөгөөд 14 хоног тутам 1-3 төсөл санаачлагчийг шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, сүүлийн шатанд шалгарсан оролцогчдоос шилдгийн шилдэг 1 төслийг шалгаруулна

Төслийн зорилго:
Нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, амьдрах орчин нөхцлийг сайжруулахаар шинэ дэвшилтэд техник технологиийг нэвтрүүлэх, иргэдийн санал, санаачлагыг дэмжих зорилгоор “Ногоон технологитой хороо” төсөл сонгон шалгаруулахад оршино.