Санал
Хүсэлт

Гэр хорооллын хөгжлийн газарт хүсэлт илгээх

Улаанбаатар хотын Гэр хорооллын суурьшлын бүсэд хэрэгжүүлж буй "Нээлттэй, Зөв шийдэлтэй" шинэчилсэн төлөвлөлтийн талаарх санал хүсэлтийг дараах мэдээллийг бөглөн бидэнд илгээнэ үү.



Иргэдийн бүлэг байгуулах тухай

“Дэд бүтцийн төв” барих энэхүү үйл ажиллагааг цогцоор нь амжилттай хэрэгжүүлэхийн тулд 2015 онд батлагдсан “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийн доторх нэг ойлголт болох “гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл”-тэй уялдуулахаар ажиллаж байна. “ГАЗАР ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ” гэдэг нь иргэн болон аж ахуйн нэгжүүд өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн бий болгож, түүгээрээ орчин нөхцөлөө сайжруулах үйл ажиллагааг тэдний хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн хэрэгжүүлэхийг ойлгох юм. Иргэдийн оролцоог хангахын тулд инженерийн дэд бүтцэд холбогдож, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах идэвх бүхий иргэдийн бүлэг байгуулж ажиллах шаардлагатай ба энэ нь “дэд бүтцийн төв”-ийн хүчин чадалд нийцсэн буюу дор хаяж 200-250 айл өрхийн төлөөлөлүүд байх юм.

Иргэдийн бүлэг нь төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж өөр бусад хуулийн этгээдийн хэлбэртэй байж болох бөгөөд иргэдийг зохион байгуулах, хэтийн төлөвлөлт хийх, газрын менежмент хийх, хөрөнгө оруулалт бий болгох, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах, дүгнэх, нийслэлтэй хамтран ажиллах зэрэг үндсэн чиг үүрэгтэй байна.


Төсөлд хамрагдах тухай


Ийнхүү иргэдийн оролцоо, дэмжлэгийн хамт дээрх хоёр ойлголтыг нэг төсөл болгож хэрэгжүүлснээр нийслэлд тулгамдаад буй асуудлууд болох агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах, хөрсний бохирдлыг арилгах улмаар Улаанбаатар хотын гүний усны нөөцийг хамгаалах, бохирдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн дунд үүсээд буй нийгмийн ялгааг арилгах, соёлын түвшинг сайжруулах, гэмт хэрэг, халдварт өвчинг бууруулах, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх зэрэг маш олон эерэг нөлөөллийг өвчнийг бууруулах чиглэлд бодитой ажил болох бөгөөд 2021 он гэхэд 100 ширхэг дэд бүтцийн төвийг барьсанаар 20 000 айлыг дэд бүтцэд холбож, амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан байх зорилтийг тавьж байна. Иргэд төсөлд хамрагдахын тулд:

  • Дэд бүтцийн төвийн мэдээлэл, судалгаанд хамрагдах
  • Дэд бүтцийн төв төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд нэгдэн нийлж зохион байгуулагдах, 200-250 айл өрхийг хамарсан иргэдийн бүлэг үүсгэх
  • Дэд бүтцийн төв төсөлд хамрагдах хүсэлтээ Нийслэлд гаргах
  • Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлэх боломжийг судлах
  • Төслийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн бүлэгтэй хамтран боловсруулах

Хүсэлт Илгээх