Санал
Хүсэлт

Гэр хорооллын хөгжлийн газарт хүсэлт илгээх

Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж буй агаар, хөрсний бохирдол, төлөвлөлтгүй газар олголт, нийгмийн болон инженерийн дэд бүтэц, авто замын хүрэлцээгүй байдал, захын бүс  буюу гэр хорооолол дахь гэмт хэргийн гаралт зэрэг  нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчин, сурч боловсрох боломжийг хязгаарлан, нийслэл хотын хөгжилд сөрөг үр дагавар учруулж буйг шийдвэрлэхээр хүн амын дийлэнх хэсэг нь оршин суурьшиж буй гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх зорилт тулгарч байна.

Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхдээ иргэд, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг дээд зэргээр хангах зарчмыг гол болгож Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 тоот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага”-ын дагуу төвийн, дундын, захын бүсүүдэд тус тус төлөвлөлтийг хийхээр бодлогыг гаргаж байна.